Өчигдөр Белград хотод Монголын шигшээ баг анхны медалиа авлаа. Эмэгтэй 50 кг-д барилдсан Бонгол Улсын Гавьяат тамирчин Долгоржавын ОТГОНЖАРГАЛ аваргын алтан медалийн төлөө Японы алдарт бөх Юи Сүсакитай хүч үзэн ялагдаж, дэлхийн аваргын хошой мөнгөн медалийн эзэн болов. Тэрээр чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3 дахь медалиа хүртэж байгаа нь энэ юм. Манай бөх эхлээд ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, Беларусын Ксения Станкевичийг 12:1 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт шалгарсан. Хагас шигшээд олимп, дэлхийн дөрвөн медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор ялсан юм.
Тэрээр 2021 онд Ослод хүрэл, 2022 онд Белградад мөнгө, 2023 онд мөн Белградад мөнгөн медаль хүртлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









