Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж буй ХУД-ийн 18 дугаар сургуулийн зургадугаар ангийн 21 сурагч өчигдөр 16:00-17:00 цагийн үед бөөлжиж суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл НЗДТГ-т иржээ.
Нийслэлийн эрүүл мэндийн төвөөс хүүхдүүдийн биеийн байдлын талаар "18 хүүхдийг эх нялхаст хүргэсэн. Одоогоор хүүхдүүдээс шинжилгээ авч байна. Хүүхдүүдийн биеийн байдлыг харахад хордлого талын шинж тэмдэг давамгай ажиглагдсан.
Эхний хийжилтийн үзүүлэлтээр хүнд хүүхдүүдэд тав, харьцангуй гайгүй хүүхдүүдэд хэвийн зааж байсан. Тав гэдэг нь хүнд хэлбэр биш. Мансуурсан хүүхдүүдэд иймэрхүү шинж тэмдэг илрэхгүй" хэмээн ярив.
НЗДТГ-аас тус сургуулийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаа юм. Нийслэлийн боловсролын газраас Монгол бизнес дээд сургуультай дөрвөн жилийн гэрээ байгуулсан бөгөөд нэг хичээлийн жилд 280 сая төгрөгийн түрээс төлдөг байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









