Сэлэнгэ аймаг, Сайхан сумы нутаг Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар 9-р сарын 24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс 9-р сарын 29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан.
Эрэн хайх ажиллагааг 9-р сарын 29-ний өдрөөс 10-р сарын 1-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд эрэн хайх ажиллагааг дахин явуулах тухай хүсэлтийг ар гэрээс нь 10-р сарын 5-ны өдөр, сум дундын Цагдаагийн хэлтсээс 10-р сарын 10-ны өдөр тус тус хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10-р сарын 15-ны өдрийн 11:10 цагаас 18:12 цаг хүртэл “Хушаатын гүүр” гэдэг газраас “Хадан хөндий гэдэг газар хүртэл “Орхон” голын усаар 39 км-т завиар, голын эрэг дагуу 7 км-т явганаар, автомашинтай 22 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























