Яруу найрагч Ц.Хулан болон лам Б.Отгонбаатар нарын гомдлыг өчигдөр давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн.
Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 25-нд анхан шатны шүүхээс тэднийг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, яруу найрагч Ц.Хуланд есөн жил 6 сар, лам Б.Отгонбаатарт 8 жил хорих ял оноосон байдаг.
Харин тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсанаар Нийслэлийн давж заалдах шатны шүүх өчигдөр гомдлыг хэлэлцэж, Ц.Хуланд оногдуулсан 9 жил 6 сарын хорих ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























