Их Бриатнийн Мен арлын Дуглас хотод шатрын “FIDE Women grand swiss” тэмцээн аравдугаар сарын 25-аас арваннэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд нийт 50 тамирчин (дэлхийн чансааны 40-д жагсаж байгаа болон тивийн төлөөлөл болсон 10 шатарчин) өрсөлджээ.
Манай улсаас дасгалжуулагч, Их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул оролцож, дөрөдүгээр байрт орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат энэ тэмцээнд 2022-2023 оны дундаж чансаагаар оролцсон байна. Нийт 11 өрөг тоглохдоо тэр дөрөв хожиж, долоо тэнцсэн бөгөөд ганц ч хожигдол аваагүй ажээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























