Сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 28-наас 2024 оны нэгдүгээр сарын 28-ны хооронд болгожээ. Сурагчдын амралтын хугацааг наашлуулах саналыг албаныхан хэлэлцсэн билээ. Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тодруулбал "Энэ сарын 29-нөөс эхлэн 4 хоног баярын амралт таарах юм байна. Тэгээд нэгдүгээр 2-ноос хичээлээ нээгээд, 7-нд дахиад амарна гэхээр үндсэндээ хэдхэн хоног хичээллэх шаардлага гарч байгаа юм. Тиймээс 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас 2024 оны нэгдүгээр сарын 28-ны хооронд амраахаар боллоо. Мөн ахлах ангийн хичээлийг 7 хоногоор хойшлуулж гуравдугаар улиралд оруулах зохицуулалт хийх болно. Харин цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























