Ховд аймаг Хар-Ус нуур дээр "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баярыг нэгдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Энэ тухай Ховд аймгийн ЗДТГ-аас "Мөсний баяр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой. Олон угсаатан ястны өвөрмөц дүр төрх, амьдралын хэв маяг, ахуйн соёлыг хадгалж ирсэн хувцас хэрэглэл гэдэг соёлын өвийн чухал нэг хэсэг. Арга хэмжээний үеэр олон угсаатны өвлийн загварын наадам, Жангар тууль хайлах ёслол, адуучин тэмцээн, мөсөн сур харваа зохион байгуулагдах хөтөлбөртэй. Мөсний баярт хүссэн хүн бүхэн хүрэлцэн ирж, оролцох боломжтой" хэмээн мэдээлэв.
Өнгөрсөн жилийн мөсний баяраар Жаргалант, Мянгад, Буянт, Үенч сумдын хоол хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 60 гаруй аж ахуйн нэгж, иргэд 240 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 21 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























