Сүхбаатар аймгийн Дарьганга суманд автомашин нь цасанд суусны улмаас дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Иргэд сумын төвөөс хөдөө гэр рүүгээ нэгдүгээр сарын 9-нд гарсан. Гэвч нэгдүгээр сарын 11-нд тухайн иргэдийн гэр бүл, саахалт айлаас нь "Ирэхгүй байна" гэсэн дуудлага мэдээлэл өгчээ. Ингээд онцгой байдлын аврагчид эрэн хайх ажиллагаа эхлүүлж, таван зорчигчоос 4 амиа алдсан, нэг нь маш хүнд байдалтай байхад нь олжээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр "Toyota Harrier" маркийн тээврийн хэрэгсэлд 42-63 насны эрэгтэй, эмэгтэй хоёр, 4-16 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нийт 4 хүн осгосон байдалтай амь насаа алдсан байж болзошгүй гэв.
Тухайн ослын шалтгаан осгосон, угаартсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Их Британи улс англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 1...
tentsver.mn | 2024-04-26
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
tentsver.mn | 2024-04-22
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Герм...
tentsver.mn | 2024-04-22
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө