Сайжруулсан шахмал түлшний орц, найрлагын талаар мэдээлнэ

Admin | 2024-01-23


11.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оны шилдэг шалгаруулах ёслол болно. Утас: 9829-9827.

11.00 цагт: Нийслэлийн Хангарди ордонд: НИТХ дахь ХҮН намын бүлэг автомашины дугаар олголт, дугаарын хязгаарлалт болон нийтийн тээврийн автобусны маршрутын талаар хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9101-0520.

11.00 цагт: УПЕГ-ын үүдэнд иргэн О.Отгонтөгс Засгийн газрын зарим сайд нарын талаар мэдээлэл хийнэ. Утас: 9900-5090.

12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Сайжруулсан шахмал түлшний орц, найрлагын талаар барьцалдуулагч үйлдвэрлэгч “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг мэдээлнэ.

-Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод “Таеквондо Пүмсэ-2024" улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээн нэгдүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ.

-Баянхонгор аймагт “Монголын тэмээн соёл" улсын зөвлөгөөн, баяр наадам 2 дахь өдрөө  үргэлжилнэ.

-Чөлөөт бөхийн лигийн тэмцээний шигшээ барилдаан эхэлж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)