Монгол Улсаас анх удаа Д.Эрдэнэбалсүрэн Гаагийн шүүгчээр ажиллаж эхэллээ

Admin | 2024-03-11


 Олон Улсын Эрүүгийн шүүхэд 81 орны саналаар сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэн гуравдугаар сарын 8-ны өдөр Гаагийн шүүхийн байранд тангаргаа өргөжээ. Тэрбээр БНСУ, Франц, Румын, Словени, Тунис улсын таван шүүгчийн хамтаар “Би Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн хувьд ажил үүргээ бүрэн эрхийн хүрээнд нэр төртэй, үнэнч шударга, ухамсартайгаар хэрэгжүүлж, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны нууцыг хүндэтгэхээ тангараглая” гэсэн байна.  Олон улсын эрүүгийн шүүх нь Ромын эрх зүйн бүлд хамаарах улсуудын 18 шүүгчээс бүрддэг ба Нидерланд улсын Гааг хотод байрладаг. Шүүгчийг өндөр ёс суртахуун, шударга зан чанар, шүүх эрх мэдлийн дээд албан тушаалд томилогдон ажиллахад шаардлагатай ур чадваруудыг эзэмшсэн байх зэрэг шаардлагыг хангасан хүмүүсээс сонгодог байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)