Малчдын зээлийг тэглэх талаар мэдээлэл хийнэ

Admin | 2024-03-12


Өнөөдөр болох үйл явдлыг товч танилцуулж байна.

Төрийн ордонд

11:30 цагт Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдсантай холбогдуулан Кибер халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт “Монголын Боловсролын системийн хоцрогдол! хийнэ гэсэн амлалтууд” сэдвээр иргэн М.Төртогтох мэдээлэл хийнэ.

11:30 цагт Эрүүл Мэндийн Яамны дэргэдэх Нүд Судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс: Дэлхийн Глауком өвчнөөс сэргийлэх долоо хоногийн хүрээнд энэ өвчний тухай, хараа алдалттай холбоотой мэдээлэл өгнө.

12:00 цагт "Малчдын зээлийг тэглэх тухай" Монголын Малчдын Нэгдсэн Холбооноос мэдээлэл хийнэ.

“Монгол Ньюс” мэдээллийн төвд

12:00 цагт МУУГЗ, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан багшийн шавь нар хэвлэлийн хурал зохион байгуулна.

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд

14:00 цагт Монгол Улсын Хүний гавьяат эмч Харлагтай Лхамсүрэгийн Золзаяагийн 80 насны ойд зориулсан Ардын багш, профессор Л.Дашнямын цуглуулгын "Холдомгүй" үзэсгэлэнгийн нээлт болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)