Таван аймгийн 34 суманд 111 сая төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүллээ

Admin | 2024-03-18


Өвөлжилт, хаваржилт хүндрээд буй энэ цаг үед хөдөө орон нутгийн зам цасанд боогдож, малчид эмнэлгийн үйлчилгээ, хүнсний тусламж авах зэрэг нэн чухал үйлчилгээг цаг тухай бүрд авахад хүндрэл учраад байна. Иймд Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагаас Хэнтий, Дорноговь, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай зэрэг аймгуудын Онцгой комисст нийт 111 сая төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүллээ.

Шатахууны хандив тусламжийг цасанд боогдсон зам давааг чөлөөлөх, малчин өрхүүд рүү зам гаргах гэх мэт шаардлагатай зүйлүүддээ зарцуулах бөгөөд мөнгөн дүнг тухайн аймаг, сумдын ШТС-ууд руу шилжүүлж, зарцуулалтад нь тус суманд ажиллаж буй орон нутгийн зохицуулагчид хяналт тавихаар болсон байна.

 

“TNC байгууллагын "Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгаалал" төслийн зүгээс өвөлжилт хүндэрч, цаг агаарын аюултай үзэгдэл тохиолдож байгаатай холбогдуулан Булган сумын Онцгой комисст шатахууны дэмжлэг олголоо. Цаг хүндэрсэн үед тусламжийн гараа сунгаж байгаа төслийн хамт олонд талархсанаа илэрхийлье” хэмээн Булган сумын Засаг даргын тамгын газар мэдээлсэн юм. Дэ Нэйче Консерванси байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар нь 2017 оноос “Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгаалал” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор нийт 5 аймгийн 28 сумын малчид байгалийн нөөцийн хамтын менежментийн нийт 281 нөхөрлөлтэй хамтран ажилладаг.“Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу бэлчээр нутаг, гол усаа хамтарч нэгдэн хамгаалах зорилготой малчдын нөхөрлөлүүд юм” хэмээн тус төслийн менежер Э.Төгөлдөр онцолсон юм.

зураг

 

TNC байгууллага нь малчдын орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх замаар малчидтай хамтран байгаль хамгаалах, газар нутгийг тусгай хамгаалалтад авахад техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, байгаль орчны доройтлын эсрэг төсөл хөтөлбөрүүдийг 2008 оноос хойш хэрэгжүүлж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)