Ази тивийг төлөөлж дэлхийн аваргын тэмцээнд орж буй "The MongolZ" баг шийдвэрлэх шатанд шалгарлаа

Admin | 2024-03-21


"PGL Major Copenhagen 2024" буюу CS2 тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Дани улсад эхлээд байна. Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээн нь Open stage, Elimination Stage, Playoff Stage гэсэн гурван шаттайгаар энэ сарын 17-31-нд зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцож байгаа "The MongolZ" баг Open stage шатанд ОХУ-ын AMKAL ESPORTS, Хятадын Lynn Vision, Бразилын Legacy зэрэг багийн хожоод байна. Ингэснээр CS2 тоглоомын дэлхийн аваргад Ази тивийг төлөөлөн оролцсон баг анх удаа "Elimination Stage"-д шалгарч байгаа тохиолдол аж. 

"The MongolZ" сүүлийн тоглолтоо Бразилын Legacy багийн эсрэг ВО3 журмаар хийсэн бөгөөд 2:0 онооны харьцаатайгаар ялалт байгуулсан. Тэд эхний үед өөрсдийн сонгосон Ancient дээр 13:9-ийн харьцаатай хожсон. Энэхүү тоглолтод 16 настай Mzinho буюу Б.Аюуш 25 хийснээр багаа тэргүүлжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)