Монголын жүдочид багийн дүнгээр Японы дараа хоёрдугаар байрт жагслаа

Admin | 2024-04-23


Жүдо бөхийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд Хонконгод болж өндөрлөж байна. Энэ удаагийн Азийн аваргад 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106, нийт 272 тамирчин өрсөлдсөн.

Азийн аваргын эхний өдөр манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү, 57 кг-д МУГТ Л.Энхрийлэн, 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр нар алтан медаль, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 60

кг-ын жинд ОУХМ Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан. Харин Азийн аваргын хоёр дахь өдрийн тэмцээний 63 кг-ын жинд ОУХМ Б.Ганхайч мөнгөн медаль, 70 кг-д ОУХМ залуу тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүлсэн билээ.Азийн аваргын гурав өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А. Адъяасүрэн мөнгө, эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -78 кг-д ОУХМ О.Хүслэн хүрэл, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, гурван

мөнгө, дөрвөн хүрэл медаль, нийт 11 медаль хүртэж багийн дүнгээр Японы дараа хоёрдугаар байрт орлоо.

Японы баг долоон алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт 13 медаль хүртэж, багийн дүнгээр нэгдүгээр байр, Монгол Улс хоёрдугаар байр, Өмнөд Солонгос гуравдугаар байрт шалгарлаа.

Өнөөдөр Азийн аваргын дөрөв дэх өдөр холимог багийн тэмцээн явагдаж энэ удаагийн Азийн аварга өндөрлөнө. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)