Сонсголонгийн гүүрийн нэг чигийн хөдөлгөөнийг хааж засварын ажил гүйцэтгэнэ

Admin | 2024-04-24


Сонсголонгийн гүүрний нэг чигийн хөдөлгөөнийг хааж засварын ажил гүйцэтгэнэ.

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж  баруун талын /урагш/ эгнээгээр түр зорчуулхаар зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд: Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийг хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын эхлэх хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 25 өдөр 23:00 цаг

Дуусах хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 26 өдөр 07:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)