Азийн морьт харвааны холбооноос Казахстан Улсын Шымкент хотод морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Морьт харваачид магяар, ази, турк, жамбы буюу зоос харвах гэсэн 4 төрлөөр өрсөлджээ.
Тэмцээнд Монгол, Индонез, Кувейт, БНХАУ, ОХУ, Саудын Араб, Тайланд, Казахстан зэрэг 14 улсын 60 тамирчин оролцсоноос Монголын морьт харвааны холбооны “Хан Монгол” клубын тамирчин Б.Отгон-Өлзий жамбы буюу зоос харвах төрөлд мөнгөн медалийн эзэн болсон байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 9 цагийн өмнө
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























