АН-ын жагсаалтад багтсан хүмүүсийг танилцуулж байна

Admin | 2024-05-21


УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших нам, эвслүүд тойргоос болон жагсаалтаар нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн хугацаанд тогтоолоо өргөн мэдүүллээ.

АН-ын жагсаалтад багтсан хүмүүсийг танилцуулж байна

1. Лу.Гантөмөр- АН-ын дарга

2. С.Одонтуяа- улстөрч

3. Ө.Шижир- Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх сүүлийн жил нь Тамгын газрынх нь даргын албыг хашиж байсан.

4. Д.Энхтуяа-  2016 оноос “ТV2” телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаа. 

5. Э.Одбаяр- АН-ын генсекээр томилогдсон байдаг. Тойрогт өрсөлдөөд торойх эсэхээ үзэхгүй жагсаалтад нуугддаг генсектэй АН мөн ч хөөрхий. 

6. П.Батчимэг- Г.Батхүү агсаны төрсөн дүү 

7. Б.Жаргалан- 2023 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч

8. А.Ганбаатар-  Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад зөвлөхөөр ажиллаж байсан.  - Контарбай Жандос- Х.Баттулгыг хаа байсан Баян-Өлгийд өөрийн хүнээ жагсаалтад “чихнэ” чинээ хэн санах билээ. Судлаад үзвэл, К.Жандосыг 2020 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үед Х.Баттулга тусгайлан очиж дэмжиж өгсөн байх юм. Ингээд К.Жандос Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил ажиллаад, ийнхүү УИХ-д Х.Баттулгын хөтөлгөө “морьд”-ын нэг болж орж ирж буй ажээ.   

9. Х.Оюунчулуун- С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад түүний тойрог буюу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Дараа нь АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга болж дэвшсэн нэгэн. 

10. Н.Жавзанпагма- УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах, зөвлөхөөр ажиллаж байсан. 

11. Э.Галбадрал- Ховд аймгийн уугуул. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх хугацаандаа Э.Галбадралыг “Мон-Атом” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн орлогч захирлаар тус тус томилуулж “эрхлүүлсэн”. Ингээд болоогүй, Ц.Элбэгдорж 2017 онд Ерөнхийлөгчөөс буухдаа Э.Галбадралыг АНУ-ын Сан франциско хотод суух Ерөнхий консулаар томилж байв.

12. Х.Номингэрэл- Түүний аав Д.Хуяг нь Х.Тэмүүжингийн багш буюу МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багшаар 20 гаруй жил ажилласан. Мөн Д.Хуяг, Х.Тэмүүжин хоёр МУИС-ийн Хууль зүйн сургуульд хамт багшилж ч байсан. Тиймдээ ч Х.Тэмүүжин 2012 онд Хууль зүйн сайд болмогцоо багшийнхаа охин Х.Номингэрэлийг зөвлөхөөрөө авч дэргэдээ ажиллуулсан. Улмаар Х.Тэмүүжин Х.Номингэрэлийг 2013 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар томилж, тухайн үедээ багагүй хэл аманд өртөж байв.  13. Пүрэвийн Нүрзэд- Х.Баттулга 2009 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа Монгол хэлний багш П.Нүрзэдийг яамныхаа Тээврийн оношилгоо, хяналт зохицуулалтын хэлтсийн даргаараа ажилуулж байлаа. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгч болмогцоо П.Нүрзэдийг зөвлөхөөрөө томилж, МоАХ-ныхоо дэд дарга болгож байв. 2020 онд Баянхонгорт нэр дэвшүүлсэн ч унасан. Харин энэ удаад ийнхүү жагсаалтад багтаажээ. 

14. Б.Ган-Очир- Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажилласан хоёр жил зөвлөхөөр нь ажилласан. Тэр цагаас АН-тай амьдралаа холбож, гал тогооноос нь ер гараагүй нэгэн. 

15. О.Чулуунбилэг- Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байлаа. 

16. Б.Болор-Эрдэнэ- 2012 онд Лу.Болдын сонгуулийн менежер, 2016 онд С.Одонтуяагийн гадаад харилцаа хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Улмаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын “Мөрийн хөтөлбөр”-ийг боловсруулах багт ажиллаж, сонгуулийн сурталчилгааны хугацаанд Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган аймгийн сонгогчдыг хариуцсан зохицуулагчаар ажилласан. Энэ цагаас Х.Баттулгын ивээлд багтаж, одоог хүртэл Х.Баттулгын МоАХ-ны дэд дарга, Багахангай дүүргийн МоАХ-ны даргаар ажиллаж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)