Коронавирусийн 2751 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ

Admin | 2022-01-15


Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2751 хүнээс халдвар илэрч, нэг иргэн нас баржээ.

Батлагдсаг 2751 хүний 1886 нь Улаанбаатарт, 865 нь орон нутагт илэрсэн байна. Улсын хэмжээнд нийт 7041 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2080, хүндэвтэр 4147, хүнд 768, маш хүнд оноштой 46 хүн байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)