ЭМЯ -ны дэргэд "Ор зохицуулалтын баг" ажиллаж байна

Admin | 2022-01-15


Эрүүл мэндийн яамны дэргэд "Ор зохицуулалтын баг" ажиллаж байна. Тодруулбал, ЭМЯ-ны сайдын тушаалаар батлагдсан "Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн ор зохицуулалт хийх түр журам"-ын дагуу "Ор зохицуулалтын баг", тус яамны дэргэд ажиллаж байгаа аж. Энэхүү баг нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтний мэдээллийн дагуу эмнэлгийн орыг хуваарилах ажлыг зохион байгуулж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)