Эм, эмнэлгийн хэрэгслийн зарим түүхий эдийг БНХАУ-аас тусгай үүргийн онгоцоор татаж авна

Admin | 2022-01-16


Эм, эмнэлгийн хэрэгслийн зарим түүхий эдийн нөөц дутагдаж байгаатай холбоотойгоор БНХАУ-аас тусгай үүргийн онгоцоор татаж авахаар болжээ.

Коронавирусийн омикрон хувилбарын тархалт нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөд тасалдал үүсэхээс сэргийлж, түүхий эдийн нөөцийг нэг сараас дээш хугацаатай бүрдүүлэн ажиллаж байгаа. Гэсэн ч дуслын шингэн, дуслын систем болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслийн нөөцөд дутагдал үүсээд байгааг эм үйлдвэрүүд мэдэгдсэн. БНХАУ-аас эм, эмнэлгийн хэрэгслийн түүхийн эдийн нөөцийг тээвэрлэж буй онгоц өнөөдөр Монгол Улсад газардах аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)