Коронавирусийн 1673 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас баржээ

Admin | 2022-01-16


Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1673 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас баржээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1083 нь Улаанбаатар хотод, 590 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн найман тохиолдол бүртгэгдлээ. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7548 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 33.670хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн- 2235

Хүндэвтэр- 4488

Хүнд- 773

Маш хүнд 52 хүн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)