
Ардчилсан нам цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийх үеэр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа ковидын цар тахалтай холбоотой дараах хоёр асуудлыг хөндсөн юм. Тэрээр “Нэгдүгээрт эмчилгээний гажуудал үүсэж байна. Ковид бол вирус. Гэтэл бактер устгадаг антибиотик иргэдэд шахаж байгаа нь том асуудал. Антибиотик зөвхөн бактерт үйлчилдэг. Ковидын хувилбарууд болох делта, омикрон алинд нь ч энэ эмийн эмчилгээ нөлөөлөхгүй. Гэтэл ковидоор өвчилсөн хүн бүрт антибиотикийн хэрэглээг тулгаж байна. Угтаа антибиотикийн буруу хэрэглээг иргэдэд ковидын багц болгон тулгаж өгөөд байна. Ямар ч нөлөө байхгүй шүү дээ. Энэ бол эмчилгээний том гажуудал үүсгэж байгаа хэрэг гэдгийг дахин сануулмаар байна. Зүйрлэвэл чонын амнаас барын ам руу иргэдийг үсэргэж байна. Ковидын вирусээс гадна элэг, бөөр зэрэг зарим эрхтэн нь эмийн хордлогод орсон хүмүүс эмнэлэгт их ирэх боллоо. Тиймээс антибиотикийн хэрэглээг хавтгайруулахаа зогсоо. Бактерийн хавсарсан халдвартай иргэдэд л антибиотикийн эмчилгээг хийх хэрэгтэй. Иймээс засаг төр эмчилгээний журам, хэрэглээнд онцгой анхаарлаа хандуулан ажиллахыг сануулж хэлмээр байна. Хоёрдугаарт ковидын халдварын тархалт маш хурдацтай тархаж байна. Энэ үед эрүүл мэндийн салбарын ажилчдын асуудал хурцаар хөндөгдөж байна. Ажлаа гүйцэтгэж байх үедээ халдвар авч, халдвар авсан ч ажлаа хийж яваа маш олон тохиолдол байна. Улаан бүст ачаалал өндөр, хүний нөөц хүрэлцэхгүй байгааг ойлгож байгаа ч ийм үед ямар журмаар ажиллах нь маш тодорхойгүй байна. Ядаж л ажилчдад урамшуулал олгох нь зөв. Гэсэн ч үүн дээр одоо болтол тодорхой хийсэн зүйл алга” гэсэн юм.
Ц. Ганчимэг
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хэрцгийгээр бэр эгчийнхээ амийг хөнөөсөн этгээдэд 20 жил хор...
tentsver.mn | 10 цагийн өмнө

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны ажлын тайланг...
tentsver.mn | 10 цагийн өмнө



Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Монгол Улс далайд гарцгүй ч оюун санааны хувь...
tentsver.mn | 15 цагийн өмнө

Хөгжлийн банкны сонсголд дуудагдсан ГЭРЧҮҮД дахиад л ИРЭХГҮЙ...
tentsver.mn | 15 цагийн өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хороонд ажи...
tentsver.mn | 15 цагийн өмнө


Төслийн үлдэгдэл санхүүжилтийг сумдын ЭМТ-ийн усан хангамжий...
tentsver.mn | 16 цагийн өмнө

Засгийн газар хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах т...
tentsver.mn | 16 цагийн өмнө





УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татн...
tentsver.mn | 17 цагийн өмнө
















Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-14








Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 11 Сарын өмнө











