Э.Оюунболдын эрхийг 8 жилээр хаслаа

Admin | 2021-12-06


Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр буюу 12-р сарын 07-ны өдөр МБӨ-нд боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  1. МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.
  2. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн  зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан наран барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.
  3. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан: Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/, сумын заан Ё.Гантулга /11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/, сумын заан О.Баяржаргал /11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)