А.АМБАСЭЛМАА: Анагаахын оюутнуудыг дайчилна

Admin | 2022-01-20


Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үед эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, тархалтын тоо нэмэгдэж буй талаар мэдээлсэн юм. Үүнтэй холбогдуулан Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан А.Амбасэлмаагаас тодрууллаа.

-Цар тахал нэмэгдэж байгаа энэ үед эмч, эмнэлгийн ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна. Энэ тал дээр ямар нэгэн зохицуулалт хийгдэх үү?

-Ер нь хэцүүхэн байна. Эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ их байна. Ийм хүнд нөхцөлд манай эрүүл мэндийн ажилчид хоёр жил гаруй ажиллаа. Хамгийн гол нь манай иргэд өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байх, ойр зуурын эмчилгээн дээрээ зөвлөгөө аваад явах шардлагатай байна. Мөн эмнэлгийн ажилчдын ачааллыг бууруулж, ээлжид оруулах зорилгоор анагаахын сургуулийн оюутнууд, хувийн эмнэлгүүдийн эмч ажилчдыг дайчлан ажиллуулах тал дээр судалгаа хийж байна.

 А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)