ФОТО МЭДЭЭ: "Дэлхийн мисс-2021"-т эх орноо төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин

Admin | 2021-12-06


"Дэлхийн мисс-2021" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Бөртэ-Үжин шалгарч АНУ-ын Пуэрто Риког зорьсон билээ. Энэ жилийн "Дэлхийн мисс" тэмцээн “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд ирэх сарын 16-нд болох ба123 орны мисс тус тэмцээнд өрсөлдөх юм.

А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн тэрбээр Англи, Япон, Герман, Хятад хэлтэй аж.

А.Бөртэ-Үжин нь мэргэжлийн уран нугарaaч бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтууд хийсэн туршлагатай нэгэн юм.

Тэрээр “Дэлхийн Мисс 2021 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсондоо туйлын их баяртай байна. Монголын үндэсний урлаг болох уран нугаралт мөн Монгол улсынхаа өв соёлыг сурталчилан өөрт байгаа бүх чадвараа дайчлан хичээх болнoo” хэмээжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)