ФОТО МЭДЭЭ: Газар нутаггүй болж буй анхны орон

Admin | 2021-12-06


Дэлхийн дулаарлын улмаас Номхон далайд орших Тувалу улс усанд автаж, газар нутаггүй анхны улс болоход ойртоод байгаа ажээ. Тус улс нь Номхон далайн өмнөд хэсэгт 5 шүрэн арал, 4 бүлэг арлаас бүрдэн оршдог. Мөн ердөө 26 км2 нутаг дэвсгэртэй тул дэлхийн хамгийн жижиг орнуудын нэгт тооцогдоно.

Харамсалтай нь тус орны хэмжээний тухай мэдээлэлд бүрэн итгэж болохгүй болжээ. Учир нь газрын түвшин нь маш доогуур бөгөөд хамгийн өндөр цэг нь 5 метр. Тиймд далайн түрлэг эхлэхэд арлын урд хэсэг нь усанд автах тохиолдол цөөнгүй. Ирээдүйд далайн түвшин энэ эрчээрээ өндөрсвөл энэ улс нь бүхэлдээ живнэ гэж судлаачид үзэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)