Нийслэлийн иргэдийн 4.4 хувь нь IV тунд хамрагдаад байна

Admin | 2022-01-23


Улаанбаатарт өчигдөр вакцины I тунг 22, II тунг 17, III тунг 393, IV тунг 321 буюу нийт 753 иргэн хийлгэсэн байна. Дархлаажуулалтын вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь I тунд, 71.9 хувь нь II тунд, 51.8 хувь нь III тунд, 4.4 хувь нь нэмэлт IV тунд хамрагдаад байна. Зорилтот бүлгийн буюу 3,027 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,495 (77.1 хувь), 16-17 насны 27,019 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)