АШУҮИС-ийн багш С.ЧИМИДЦЭРЭН: Ковидын эсрэг вакцинууд нь аюулгүй, амьд вирус агуулдаггүй учир өвчин үүсгэхгүй

Admin | 2022-01-23


ЭМЯ-наас хүргэдэг зөвлөгөө, зөвлөмжийн өнөөдрийн дугаарийн "Ковид-19 ба дархлаа, дархлаажуулалт" сэдвийн хүрээнд АШУҮС-ийн Био-Анагаахын сургуулийн дархлаа судлалын тэнхимийн багш, АУ-ы доктор, дэд профессор С.Чимэдцэрэн оролцлоо. Тэрбээр "Дархлаажуулалтын гол зорилго нь аливаа халдварт өвчнөөс хамгаалах, өвчний тархалтыг хянахад туслах удаан хугацааны дархлааг үүсгэхэд оршдог. Вакцины нэг ба хоёрдугаар тунгийн дараа өвөрмөцөөр идэвхэжсэн дархлааны эсээс эсрэг бие болон бусад дархлааны молекул ялгарах нь аажимдаа буурна. Вакцины бүтэн тун хийлгэсэн хүмүүс хүнд хэлбэрээр өвдөх эрсдэл багасана, бусдад халдаах чадвар буурна мөн ковидын эсрэг вакцинууд нь аюулгүй, амьд вирус агуулдаггүй учир өвчин үүсгэхгүй" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)