ОХУ-д коронавирусийн “Омикрон” хувилбар илэрчээ

Admin | 2 Жилийн өмнө


Өмнөд Африкаас ирсэн ОХУ-ын хоёр жуулчнаас коронавирусийн шинэ хувилбар “Омикрон”-ы халдвар илэрсэн болох нь батлагдсан гэсэн мэдээлэл байна.

ОХУ-д ирсэн нийт арван иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Харин чухам коронавирусийн ямар хувилбар халдварласан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Ингээд ОХУ-тай нийлээд дэлхийн хэмжээнд “Омикрон” хувилбар илэрсэн орны тоо 39 болж нэмэгдлээ. Өмнө нь, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ “Омикрон” хувилбарыг бусад хувилбараасаа илүү халдварлах чадвартай, аюултай байж болзошгүй гэж үзсэн.

Дээрх хоёр иргэний коронавирусийн PCR-ийн шинжилгээний хариу нь эерэг гарчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)