Ж.МӨНХБАТ: Ирэх хаврын чуулганаас эхлээд УИХ-аас томилдог бүх албан тушаалтанд нээлттэй сонсгол явуулна

Admin | 2022-01-25


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Манай Байнгын хорооноос батлуулсан чухал хуулиудын нэг нь УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн. Ирэх хаврын чуулганаас эхлээд УИХ-аас томилдог бүх албан тушаалтанд нээлттэй сонсгол явуулна. Мөн УИХ-ын гишүүд санал гаргасан тохиолдолд зарим асуудлаар хяналт, шалгалт хийх, тайлан мэдээлэл авах, баримт нотолгоо цуглуулах боломж бүрдсэн" гэлээ.

УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу дараах албан тушаалд томилгоо хийхдээ нэр дэвшигчийн сонсголыг заавал хийх юм. 

Үндсэн хуулийн цэцийн гишүүн,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн,

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн,

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн,

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн,

Авлигатай тэмцэх газрын дарга,

Авлигатай тэмцэх газрын дэд дарга,

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн,

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн,

Төрийн албаны зөвлөлийн гишүүн,

Монгол Улсын Ерөнхий аудитор,

Монголбанкны ерөнхийлөгч,

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч

Монголбанкны дэд ерөнхийлөгч,

Санхүүгийн зохицуулах хорооны дарга,

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн,

Санхүүгийн зоицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга,

Үндэсний статистикийн хорооны дарга,

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)