САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 14-нд эхлүүлнэ

Admin | 2022-01-25


Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр гараад буй шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа болон сайд нар мэдээлж байна.

Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунгаж, хоёрдугаар сарын 14-нөөс танхимаар болон цахимаар эхлүүлнэ. Нийслэлд 5/9 зарчмаар хосолно гэсэн үг. Ингээд 14 хоногийн дараа 100 хувь танхимын хичээлд шилжүүлнэ.

Хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа. Иймд нэг өдөр ч гэсэн танхимаар хичээллэх боломж олгох ёстой гэж харж байгаа. Хоёрдугаар сарын 28-наас танхимын хичээл эхэлнэ гэсэн үг.

Омикрон халдварын давлагаа таарч байгаа тул ийм шийдвэр гаргаж байгаа.

Цагаан сараар болгоомжтой тэмдэглэхгүй бол хичээл сургууль дахин хойшлох эрсдэл байгааг бодууштай. Иймд аль болох хязгаартайгаар баяраа тэмдэглээрэй гэж ард иргэдээсээ хүсэж байна” гэлээ.

МСҮТ болон их, дээд сургуулиудын хувьд хоёрдугаар сарын 7-ноос ажиллаж эхлэх ч хоёр долоо хоног цахимаар хичээллэх юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)