Н.ТАВИНБЭХ: Оюутолгойг дотоодын эрчим хүчээр хангаснаар жилд 120 сая ам.доллар улсын төсөвт орж ирнэ

Admin | 2022-01-25


Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Тэрээр "Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо хангах гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 16.00 цагаас Оюутолгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо хангах, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хөрөнгө оруулагчидтай албажуулахаар болсон. Энэ гэрээг баталгаажуулснаар өнөөдөр БНХАУ-аас цахилгаан авч төлбөрт нь шилжүүлж буй 120 сая ам.доллар Монгол Улсын төсөвт орж ирнэ. Одоогийн байдлаар Оюутолгой жилд энэ хэмжээний мөнгийг эрчим хүчний төлбөрт зарцуулж байгаа.

Тавантолгойн цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулахад хамгийн багадаа дөрвөн жилийн хугацаа шаардлагатай. 2024 онд эхний блокийг нь ашиглалтад оруулж Оюутолгойд цахилгаан нийлүүлж эхлэх боломжтой. Гэхдээ бид зэрэгцүүлээд бусад эх үүсвэрүүдийг барьж байгуулах ёстой. Ингэснээр Оюутолгойг дотоодоосоо эрчим хүчээр хангах техникийн боломж бүрдэнэ" гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)