С.АМАРСАЙХАН: Монголын нутгаар дамжих хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил 2024-2027 онд үргэлжилнэ

Admin | 2022-01-25


Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг хийж дууссан талаар танилцуулжээ.

Шадар сайд С.Амарсайхан "Хийн хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулж, баталлаа. Ингэснээр төслийн дараагийн шат буюу бодит ажил хэрэг болгох алхам эхлэх гэж байна. Өчигдөр ОХУ-ын "Газпром" компанийн ТУЗ-ийн даргатай цахим уулзалт хийсэн. Засгийн газар байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-ийг хүлээн зөвшөөрч, дараагийн шатны ажлуудад цаг алдахгүй байх үүрэг даалгавар өглөө. 2024 он хүртэл ажлын төлөвлөгөөгөө нарийвчилж, 2024-2027 онд бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ гэж төлөвлөсөн" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)