А.Бөртэ-Үжин “Авьяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорчээ

Admin | 2021-12-07


АНУ-ын Пуэрто Рикод болж буй "Дэлхийн мисс-2021" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа А.Бөртэ-Үжин 130 орны миссүүдийн дунд өрнөсөн “Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорчээ. Түүнчлэн олон нийтийн санал асуулгын дүнгээр шилдэг 12-т бичигдэж байна.

А.Бөртэ-Үжин уран нугаралтаар тууштай хичээллэн Үндэсний өв соёлоо тээн түгээн дэлгэрүүлж яваа авьяаслаг бүсгүй юм. "Дэлхийн мисс-2021" тэмцээний шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 16-нд болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)