"Бээжин-2022": Камила 3 настайгаасаа уран гулгалтын спортоор хичээллэжээ

Admin | 2022-02-07


Өвлийн олимп XXIV наадам нь БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ удаагийн өвлийн олимпын наадамд дэлхийн 2892 тамирчин  биаталон, бобслей, кёрлинг, мөсөн хоккей, лүж буюу тобагган чарга, тэшүүр, цанаар гулгах гэсэн спортын долоон төрлийн 109 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорин амжилттай үргэлжилж байна. 

Оросын багийн ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан Камила Валерьевна Валиева гэж хэн бэ?

Оросын уран гулгагч Камила Валиевагийн хувьд 2006 онд төрсөн, 2020  оны дэлхийн залуу тамирчдын дунд зохиогдсон уран гулгалтын тэмцээний аварга юм. 

Тэрээр 3 настайгаасаа Казань хотод уран гулгалтаар хичээллэж эхэлсэн ба түүний анхны тэмцээн нь Финлянд улсад зохиогдсон "Finlandia Trophy" тэмцээн байсан юм.  Валиева нь Уран гулгалтын спортын түүхэнд богино үзүүлбэрт 90-ээс дээш, чөлөөт үзүүлбэрт 185-аас дээш оноо, нийт 272-оос дээш оноо авсан анхны ганцаарчилсан тэшүүрчин юм . 

Бээжин-2020 олимпын наадамд Камила Валиева хоёр хөтөлбөрт түрүүлж, Оросын багийн ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Камила дэлхийн дөрөв дэх уран гулгагч болж, Европчуудын дундаас анх удаа Олимпын наадамд гурвалсан Акселыг буулгасан тамирчин болжээ.

Бээжингийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн энэ сарын 15-наас эхлэх ба Камила Валиева мөн өрсөлдөх юм.

 

 

Хятадын уран гулгагч Жи У үзүүлбэрийнхээ үеэр унасан нь олны шүүмжлэлийг дагуулж байна

АНУ-ын Калифорни мужид төрсөн 19 настай Жу И Бээжин-2022 өвлийн олимпын үеэр үзүүлбэрээ дуусгаж чадалгүй унажээ. Түүний хувьд Хятадын шигшээ багт анх удаа багтаж, олимпд оролцохдоо унаж сүүлийн байр эзэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байгаа аж. #Жи У_уналаа гэх хаштаг бүхий утга агуулгатай олон сэтгэгдэл Хятадын "Weibo" сүлжээнд хүчтэй тархсан байна. Мөн Америкт төрсөн уран гулгагч Жи У-г яагаад Хятадыг төлөөлөх болсон тухай олон хүн эсэргүүцэж, маргааны сэдэв болжээ.

Харин уран гулгагч Жи У йм зүйл болсонд сэтгэлээр унаж, маш их ичиж байна" гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)