Сүүлийн 24 цагийн хугацаанд 1100 хүнээс коронавирусийн халдвар илэрч, дөрвөн хүн энджээ

Admin | 2022-02-07


Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллээ танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1100 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Энэ нь өмнөх өдрөөс 240-өөр нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Шинээр бүртгэгдсэн халдварын 679 нь Улаанбаатар хотод, 421 нь орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн хоногт халдварын улмаас дөрвөн хүн энджээ.

Гэрийн хяналт, ажиглалтад 23235 хүн байгаа бол 5306 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 65 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)