Улсын хэмжээнд өчигдөр вакцины III тунд 1,263, IV тунд 1,400 хүн хамрагджээ

Admin | 2022-02-07


Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт 1,263 хүн вакцины гурав дахь тунд хамрагдсан бол дөрөв дэх тунг 1,400 хүн хийлгэжээ.

Өнөөдрийн байдлаар вакцины дархлаа сэргээх нэмэлт нэг дэх тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 31 хувьд хүрээд буй. Энэ нь 18-аас дээш насны иргэдийн 52.4 хувь орчмыг эзэлж байгаа юм.

Харин дөрөвдүгээр тун буюу дархлаа сэргээх хоёр дахь тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 2.6 хувьд хүрчээ.

Өнөөдрийн байдлаар манай улс коронавирусийн эсрэг 5,534,300 хүн тун вакцин хийсэн байна. Үүнээс

  • I тунд 2,269,936 иргэн буюу хүн амын 69.8 хувь,
  • II тунд 2,170,893 иргэн буюу хүн амын 66.7 хувь,
  • III тунд 1,009,379 иргэн буюу хүн амын 31 хувь,
  • IV тунд 84,092 иргэн буюу хүн амын 2.6 хувь нь тус тус хамрагджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)