“Бээжин-2022”: Манай тамирчид энэ сарын 10, 11-нд хурд сорино

Admin | 2022-02-08


“Бээжин-2022” өвлийн олимпын Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул уралдлаа. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн спринт төрөлд 91 тамирчин хурд сорьсон бөгөөд манай хүн 84-т эрэмбэлэгдэн гараанаас гарав.

1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв.

Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд хурд сорилоо. Энэ төрөлд 91 тамирчин өрсөлдөхөд Францын Лукас Шанават 2:45.03 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлөв.

Манай тамирчин Б.Ачбадрах 83-т эрэмбэлэгдэн гараанаас гарсан бөгөөд 3:11.60 минутын амжилтаар 77-р байрт бичигдлээ.

Урьдчилсан шатнаас шалгарсан 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх юм.

Манай тамирчдын хувьд хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км, 11-нд Б.Ачбадрах эрчүүдийн 15 км-т хурд сорих болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)