"Бээжин-2022": Өчигдөр өндөрлөсөн уулын цанын ялагчид

Admin | 2022-02-08


БЭЭЖИН ӨВЛИЙН ОЛИМП 2022 ӨЧИГДӨР ӨНДӨРЛӨСӨН УУЛЫН ЦАНА ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД

Эрэгтэйчүүдийн супер жи

1.М.Майер /Австри/                   1:19.94

2.Р.Кокран-Сигл /АНУ/               1:19.98

3.А.Омодт-Кильде /Норвеги/     1:20.36

Уулын цанын 11 багц медалийн хоёр дахь нь өчигдөр эздэдээ очлоо. Супер жи буюу жиант слаломын эрэгтэйчүүдийн төрөлд 47 тамирчин өрсөлдсөнөөс Австрийн цаначин, Пёнчан, Сочигийн олимпын аварга Маттиас Майер аваргалав.

Америкийн төдий л нэрд гараагүй тамирчин Райан Кокран-Сигл түүнээс 0.4 секунд хоцрон хоёрт орсон нь томхон сенсаац байв. Энэ тамирчин 2012 оноос хойш Дэлхийн цомын цувралуудад оролцож байгаа ч нийлбэр дүнгээр дээд тал нь 18-р байр эзэлж байв. Харин Бээжингийн олимпод одтой уралдаж, том тэмцээний анхны медалиа хүртлээ.

Норвегийн А.Омодт Кильде гуравт хурдлан олимпын наадмын анхны медалиа хүртсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)