“Бээжин-2022”: А.Энхтуул өнөөдөр үндсэн төрөлдөө өрсөлдөнө

Admin | 2022-02-09


Бээжингийн өвлийн олимпын наадам үргэлжилсээр. Энэ удаагийн олимпод Монгол Улсаас цанын төрөлд хоёр тамирчин оролцож байгаа юм.

Өнөөдөр эмэгтэй цаначид Жанчхүүгийн цасан замд 10 км зам туулан уралдана. Энэ төрөлд 98 зандан хүлэгтэн уралдахаар бүртгүүлсний дунд манай тамирчин Ариунсанаагийн Энхтуул бий.

Уралдаан 15:00 цагт эхэлж, тамирчид спринтийн нэгэн адил 30 секундын зайтай гараанаас ээлжлэн гарах юм. А.Энхтуулын хувьд 96-д эрэмбэлэгдэн 15:48-д гараанаас гарахаар болжээ.

Олимпын наадамд анх удаа оролцож буй манай тамирчин өмнөх спринт уралдаанд тэргүүлэгчээс 49 секунд хоцрон 79-р байрт орсон. Харин энэ удаа өөрийн үндсэн төрөлдөө өрсөлдөнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)