Алтан медалийн болзол хангасан Камила Валиевагаас хориотой бодис илэрсэн байж болзошгүй

Admin | 2022-02-09


Өвлийн спортын хамгийн олон үзэгчтэй төрөл болох уран гулгалтын багийн төрөлд допингийн асуудлаас болоод улсынхаа нэр дээр олимпод оролцох эрхээ хасуулаад байгаа ОХУ-ын баг буюу Оросын олимпын хорооны баг тамирчид алтан медаль, АНУ-ын баг тамирчид мөнгөн медаль, Япон улсын баг тамирчид хүрэл медалийн болзол хангасан.

Тэмцээн дуусмагц медаль гардуулдаг байсан нь 2002 оны Сол Лэйкийн олимпоос хойш өөрчлөгдөж, эхлээд дурсгалын зүйл гардуулдаг болсон. Улмаар допингийн шинжилгээний хариу гарсны дараа гардуулдаг болсон.

Тэгвэл медаль гардуулах ёслолын ажиллагаа хойшлоод байсны шалтгаан нь Оросын олимпын хорооны багийн уран гулгалтын тамирчин, 15 настай Камила Валиевагаас хориотой бодис илэрсэнээс болсон гэх мэдээлэл. Одоогоор албан ёсоор зарлаагүй байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)