Канадын сноубордын тамирчин, хорт хавдрыг даван туулагч Макс Паррот олимпийн аварга болжээ

Admin | 2022-02-10


Сноубордын эрэгтэйчүүдийн slopestyle төрлийн финалд Канадын тамирчин Макс Паррот 90.96 оноо авч алтан медаль хүртсэн бол Хятадын тамирчин Су Имин 88.70 оноогоор 2-р байрт шалгарчээ.

Канадын сноубордын тамирчин Макс Паррот хорт хавдартай гэж оношлогдсоноос хойш гурван жилийн дараа ийнхүү олимпийн аварга боллоо. 2018 оны өвлийн олимпоос мөнгөн мадель хүртэж байсан билээ.

Тэрээр алтан медалийн эзэн болсныхоо дараа BBC Sport-д өгсөн ярилцлагадаа "Би амьдралынхаа хамгийн сайн гүйлтийг хийсэн" гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)