ДЭМБ: Омикрон хувилбар дельтагаас хөнгөн өвчлүүлдэг ч вакцин хийлгээгүй хүмүүст аюултай

Admin | 2022-02-10


Хэдийгээр омикрон хувилбар дельтагаас хөнгөн өвчлүүлдэг ч вакцин хийлгээгүй хүмүүст аюултай хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч Мелита Вуйнович анхаарууллаа.

Омикрон халдварын оргил үеийг давсан орнуудын мэдээгээр уг хувилбараар өвчилсөн иргэдийн ихэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн ч хүндээр өвдсөн хүмүүсийн дунд нас баралт өндөр байгааг санууллаа. Дэлхийн даяар 2022 оны нэгдүгээр сарын 24-30-ны хооронд халдварын тохиолдол хэмжээндээ хүрсэн. Энэ үед нас баралт 9 хувиар нэмэгдсэн. Нас баралт Номхон далайн баруун бүсэд 37%, Газар дундын тэнгисийн зүүн бүс 24%, Европын бүсэд 7 хувиар тус тус өсчээ. 

Халдварын оргил үеэр хамгийн олон тохиолдол АНУ, Франц, Энэтхэг, Бразили, Германд бүртгэгдсэн бөгөөд нас баралтын тоогоор АНУ, Энэтхэг, Орос, Бразили, Итали давамгайлж буй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)