Шинээр 834 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, нэг иргэн эндлээ

Admin | 2022-02-15


Сүүлийн хоногт улсын хэмжээнд 834 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 459,368 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 479 нь Улаанбаатар хотод,
  • 355 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас нэг иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,077 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,167 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 20,637 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)