Ж.НАРАНГЭРЭЛ: Хэдийгээр халдварын тохиолдол буурч байгаа ч хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдвар дахин ихсэх магадлалтай

Admin | 2022-02-17


ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар халдвартай 18 мянган хүн гэрийн хяналтад, 5500 орчим хүн эмнэлэгт байна. Энэ сарын 14-нөөс хичээл сургууль эхэлж, албан газрууд хэвийн горимд ажиллаж байгаа учир хүүхдэдээ тавих хяналтаа нэмж, олон нийтийн газраар явахгүй байх гэх мэт өөрсдийгөө хамгаалах дэглэм, арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн сахиарай.

Хэдийгээр халдварын тохиолдол буурч байгаа ч хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдвар дахин ихсэх магадлалтай учир эцэг эхчүүд, иргэд анхааралтай байх, олноороо цуглахгүй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөж байна. 18-35 насныхны дархлаажуулалтын хамрагдалт бага байна. Тэдний хөдөлгөөн идэвхжих үед халдварын тохиолдол ихсэх магадлалтай. Омикрон халдварын шинж чанар нь дахин халдварлах чадвар нь өндөр байгаа учир үүний эсрэг дархлаажуулалт үр дүнтэй байгаа нь олон улсад баталгаажсан учир дээрх насныхан вакцинаа хийлгэхийг уриалж байна" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)