Нийслэлд вакцины дөрөвдүгээр тунд 53 мянган иргэн хамрагджээ

Admin | 2022-02-18


Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 27, хоёрдугаар тунд 64, гуравдугаар тунд 367, дөрөвдүгээр тунд 465 нийт 923 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 52.9 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 5.6 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3035 жирэмсэн эх, 12-15 насны 68661 хүүхэд, 16-17 насны 27064 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)