Сүүлийн хоногт 309 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдлаа

Admin | 2022-02-20


Сүүлийн хоногт улсын хэмжээнд 309 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Энэ нь сүүлийн нэг сар гаруйн хугацаан дахь нэг хоногийн дотор шинээр илэрсэн хамгийн бага халдварын тохиолдол болж байна. Хамгийн сүүлд 2022 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр 138 тохиолдол бүртгэгдэж, түүнээс хойш өдөр бүр 300-аас дээш хүн халдвар авсан нь батлагдаж байв.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 462,406 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

216 нь Улаанбаатар хотод,

96 нь орон нутагт бүртгэгджээ.

Уг өвчний улмаас өнгөрсөн хоногт эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,329 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 13,518 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)