Шинээр 525 хүн халдвар авсан нь  батлагдаж, хоёр иргэн энджээ

Admin | 2022-02-22


Сүүлийн хоногт улсын хэмжээнд 525 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 463,380 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 232  нь Улаанбаатар хотод, 293 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 2,089 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,409 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 784 нь хүүхэд бол 208 нь жирэмсэн эмэгтэй байна.

Мөн хөнгөн хэлбэрийн оноштой 11,429 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)