Хурд хамтлаг “Долоон тэрбум” пянз, цомгийнхоо нээлтийг энэ сарын 11-нд хийнэ

Admin | 2021-12-08


"Хурд хамтлаг пянз гаргаж, цомгийнхоо нээлтийг хийхээр болжээ. Тодруулбал, Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлаг 30 жилийн ойн хүрээнд “Долоон тэрбум” пянз, цомог гаргасан бөгөөд энэ сарын 11-нд Шангри-Ла Моллд нээлтээ хийхээр товлосон байна.

Ингэхдээ тус хамтлаг дээрх цомог, пянзаа гурван жилийн турш бүтээж, хамтлагийн гишүүн бүрийн уран  бүтээлийг багтааснаараа онцлог бөгөөд цомгоо Герман улсад хэвлүүлжээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард "Долоон тэрбум" цомгийнхоо хамгийн анхны уран бүтээл болох "Гэгээн гоо" уран бүтээлээ хүргэсэн юм. Тус хамтлаг  20 жилийн ойгоор Монголын анхны “Алтан пянз”-ыг хэвлүүлж, фенүүддээ бэлэг барьж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)