Шинээр 305 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, хоёр иргэн энджээ

Admin | 2022-02-28


Сүүлийн хоногт улсын хэмжээнд 305 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 139  нь Улаанбаатар хотод, 166 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас 80-аас дээш насны хоёр иргэн нас баржээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,416 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 633 нь хүүхэд байна. Гэрийн хяналтад 7,695 хүн байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)